Иргэддээ ойрхон шуурхай төрийн алба

Иргэддээ ойрхон шуурхай төрийн алба

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Баян-Овоо сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд Иргэддээ ойрхон шуурхай төрийн албыг бэхжүүлэн, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломж, тоног төхөөрөмжөөр хангах талаар тусгагдсан. Энэ хүрээнд төрийн албыг иргэдэд шуурхай хүргэх, албан хаагчдын тоног төхөөрөмжийг сайжруулах хэрэгцээ шаардлага бий болоод байна. Учир нь дэлхий нийтээр нүүрлэсэн цар тахлын гамшиг, эдийн засгийн хүндрэлүүд, Засгийн газрын төсөв хэмнэх бодлогын хүрээнд шинээр хөрөнгө бэлтгэхийг хязгаарласан тул төрийн албанд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдалд ороод байна.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд учирч буй хүндрэл, техник тоног төхөөрөмжийн дутагдлыг арилгах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой.


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ

Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт зөөврийн компьютер, өнгөт хэвлэгч зэрэг 2 нэр төрлийн 13 тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.


ТӨСЛИЙН ҮР ДҮН

  • Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.
  • Төрийн албан хаагчид ажиллах нөхцөл боломжоор хангагдана.
  • Цахим Монгол хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэнэ.