“Оюунлаг сурагч ” төсөл

“Оюунлаг сурагч ” төсөл

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Ханбогд сумын 1, 2-р сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцаж байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж анги танхимын хүрэлцээ дутагдаж сургуулийн үйл ажиллагаа зөвхөн сургалтын хөтөлбөрийн хүрээнээс хэтрэхгүй байгаа нь сурагчдад хоцрогдол арилгах, гүнзгийрүүлэн суралцах боломжууд гарахгүй байна. Төслийн санаачлагч Х.Оюунбилэг нь бага ангийн арга зүйч багш мэргэжилтэй бөгөөд 43 жил ажилласан туршлагатай.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Ханбогд сумын нэг, хоёрдугаар сургуулийн 1-5 дугаар ангийн математик, монгол хэлний хичээлийн хоцрогдолтой малчин өрх, уул уурхайн компанид ажилладаг эцэг эхтэй, төрийн албан хаагчийн эзэнгүйддэг гэх мэт анхаарал, халамж шаардлагатай сурагчдын сурлагын чанарт ахиц гаргах.


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ

Ханбогд сумын Ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургуулийн 1-5 дугаар ангийн 200 хүүхдэд математик, монгол хэлний хичээлийн хоцрогдол арилгах сургалтыг 5 сарын хугацаанд зохион байгуулна. Хөтөлбөрийн хүрээнд электрон самбар-1ш, өнгөт принтер-1ш, ламинаторын машин- 1ш зэргийг худалдаж авч ашиглах бөгөөд хөтөлбөр дууссан дараа Ханбогд сумын 1-р сургуульд хүлээлгэн өгнө.


ТӨСЛИЙН ҮР ДҮН

  • Хичээлийн хоцрогдолтой сурагчдын мэдлэгийн түвшинд ахиц гарч тэдгээр сурагчийн өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
  • Сурагчдын чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх зөв дадалд нь эергээр нөлөөлнө.
  • Сурагч нь эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэн, бүтээлчээр уншиж бичин, хэл соёлоороо бахархдаг болно.
  • Монгол хэлний зүй, үгийн сангийн анхан шатны мэдлэг ойлголт эзэмших.
  • Төрөл бүрийн эхийг уншиж, сонсож ойлгох, санаа бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх арга барил эзэмших.
  • Эх хэлээрээ чадварлаг, соёлтой харилцах, үгийн сангаа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй болох. Хэлний хэрэглээнд тулгуурлан унших, бичих, ярих, сонсох чадварыг эзэмшин, хэл сурах арга барилд суралцана.
  • Сурагчдын математикийн боловсролд дэмжлэг үзүүлж ахиц гаргана.
  • Орон зай, цаг хугацаа, гэх мэт энгийн ойлголтуудаас эхлээд аливаа юмсын зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэх арга барилд суралцана.
  • Сурагчдын сэтгэх чадвар дээшлэх, авьяас чадвараа нээхэд эерэг дэмжлэг болно