“Тохилог таатай орчинд сурч хөгжье” төсөл

“Тохилог таатай орчинд сурч хөгжье” төсөл

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Ханбогд сумын нэг, хоёрдугаар сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцдаг. Төслийн санаачлагч Ж.Одгэрэл нь бага ангийн багшаар 17 жил, бага боловсрол хариуцсан сургалтын менежерээр 9–н жил ажилласан, Тэргүүлэх зэрэгтэй багш бөгөөд 2020 онд бага ангийн сурагчдын сурлагын хоцрогдлын арилгах зорилгоор ГЭГЭЭРЭЛ СУРГАЛТЫН ТӨВ -ийг нээж өнгөрсөн хугацаанд боловсролыг дэмждэг байгууллагуудтай хамтарч нийт 520 сурагчдад сургалт зохион байгуулсан байна. Энэ хугацаанд тус сургалтын төвөөр үйлчлүүлэх хүүхдийн тоо жил ирэх тутам нэмэгдсэнээс гадна эцэг эхчүүдээс ажилдаа явсан хойгуур хүүхэд маань хараа хяналтгүй болдог, хичээл даалгавраа хийхгүй, гадуур сэлгүүцдэг тул хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэх, ажлаас тартал хараа хяналт тавиад байлгаж өгөөч гэдэг хүсэлт олноор ирдэг болсноор 2023 оны 7-р сараас сургалтын төвдөө 120 кв.м барилгын өргөтгөл хийж улмаар олон хүүхдэд нээлттэй байлгах зорилгоор ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ болгон өргөжүүлэн ажилласан байна. Тус сургалтын төв өөрийн нөөц хүчин чадлаараа хөгжлийн төвөө тохижуулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн буюу уул уурхайн компани, төрийн байгууллагад ээж, аав, асран хамгаалагч нар нь хоёулаа ажилладаг, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйн хүүхдүүд, бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хичээлийн хоцрогдлоос арилгахад нь дэмжлэг болохоор энэхүү төслийг санаачилжээ.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Бага ангийн сурагчдад хичээлийн бус цагаар тав тухтай, тайван сэтгэлзүйн орчинд шинэлэг, сонирхолтой арга зүйгээр эрдэм мэдлэг олгох, өөрийгөө хөгжүүлэх, гэрийн даалгавраа хийхэд нь туслах ба суралцахуйн шинэ чадваруудад сургах.


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ

Ханбогд сумын зорилтот бүлгийн буюу уул уурхайн компани, төрийн байгууллагад ээж аав, асран хамгаалагч нар нь хоёулаа ажилладаг, өрх толгойлсон эмэгтэйн хүүхдүүд, бүтэн болон хагас өнчин, үл хайхрах хүчирхийлэлд өртдөг 1-5 дугаар ангийн нийт 75 хүүхдийг судлан хамруулж хүүхдэд монгол хэл, математик хичээлийн хоцрогдол арилгах, иргэний ёс зүй, хөгжим, иог, гоо зүй, бүжиг зэрэг 7 чиглэлээр хөгжүүлэх сургалтыг 3 сарын хугацаанд зохион байгуулна. Төслийн хэрэгжилт 2024 оны 01 сард эхэлнэ.


ТӨСЛИЙН ҮР ДҮН

  • Үл хайхрах хүчирхийлэлд өртдөг болон бусад шаардлагатай хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Сургалтад хамрагдсан сурагчдын сурлагын түвшинд ахиц гарна.
  • Хүүхдүүдийг гэнэтийн аваар ослоос хамгаалахад эерэг дэмжлэг болно.
  • Сурагчдын сэтгэх чадвар дээшлэх, авьяас чадвараа нээхэд дэмжлэг болно.
  • Төсөлд хамрагдсан сурагчдын эцэг, эх сэтгэл тайван ажил хөдөлмөрөө эрхлэхэд нь дэмжлэг болно.