“Эд мөрийн баримт хадгалах агуулах” төсөл

“Эд мөрийн баримт хадгалах агуулах” төсөл

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Сумын орон тооны бус зөвлөлд албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгсэл ихээр ирдэг нь тэдгээрийг бүрэн, бүтэн, горимын дагуу хадгалах үүрэг хариуцлага даган гардаг бөгөөд суманд зориулалтын агуулахгүйгээс хураагдсан эд зүйлсийг хуулийн этгээдийн гаргасан шийдвэрийн дагуу худалдан борлуулах, үнэлэх, устгалд оруулах ажлын хэрэгжилт муу байна.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО

  • Албадлагын арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, худалдан борлуулах, шилжүүлэх, устгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газарт доторлож тохижуулсан 20 тонны контейнер нийлүүлсэн.

ТӨСЛИЙН ҮР ДҮН

  • Төрийн албаны ажлыг хөнгөвчилж үр дүнд нь эерэг нөлөө болно.
  • Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө,орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмын хэрэгжилтэд түлхэц болно.