“Цахим танхим” төсөл

“Цахим танхим” төсөл

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд төдийгүй манай оронд захиргааны шинэтгэлийн хүрээнд олон чухал өөрчлөлтийг хийсний нэг нь төрийн үйлчилгээнд цахим үйлчилгээг нэвтрүүлж байна. Эдүгээ төрийн үйлчилгээг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гэсэн түвшнүүдэд хэрэгжүүлдэг бөгөөд төрийн үйлчилгээний дийлэнх хэсэг нь орон нутгийн Засаг даргын Тамгын газраар дамжин хэрэгжиж байна. Ханбогд сумын хувьд уул уурхай дагасан хүн амын төвлөрөл ихтэйгээс 2022 оны байдлаар албан ёсны бүртгэлтэй 8154 хүн ам, хөдөлгөөнт 20,000 гаруй хүн амтай томоохон сум юм. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, жолооны үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн газрын лавлагаа, татварын лавлагаа гэх мэтээс эхлэн төрийн 80 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэхэд дараалал, хүлээлт маш их гардаг.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Төрийн үйлчилгээг цахим болгож харилцан ялгаатай чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын зардал, чирэгдлийг бууруулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, хунд сурталгүй болгож төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болох.


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт цахим танхим байгуулахад шаардлагатай 15ш программ, техник хэрэгсэл нийлүүлж, танхимыг тохижуулсан.

ТӨСЛИЙН ҮР ДҮН

  • Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэнэ.
  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага 82 төрлийн үйлчилгээг цахим машинаас авах боломжтой болсон.