
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 10.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж “Аглут” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн музейн барилга Монгол улсын оны “Шилдэг барилга”-аар шалгарлаа.
Шилдэг барилгын шагналыг Барилгын салбарын 96 жилийн ой, “Барилгачдын өдөр-2022” арга хэмжээний үеэр Захиалагч талыг төлөөлж Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, санхүүжүүлэгч “Оюу толгой” компанийг төлөөлж “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Харилцааны хорооны дарга О.Цэрэннадмид, гүйцэтгэгч “Аглут” компанийн захирал А.Тулга нар гардан авлаа.